Posts

7.30.

Хэрэв хоёр хэмжээст хэвийн тархалтын нягт $f(x,y)=\frac{1}{1,2\pi}\cdot exp\{\frac{-1}{0,72}[(x-1)^2-1,6(x-1)(y-2)+(y-2)^2] \}$ $a_x$, $a_y$, $\sigma_x$, $\sigma_y$, $\rho$ бол параметрүүдийг ол. Үүнд $exp\{x\}=e^x$.

7.29.

Хоёр хэмжээст санамсаргүй хэмжигдэхүүн $(X;Y)$ $a_x$, $a_y$, $\sigma_x$, $\sigma_y$, $\rho= 0$ параметрүүд бүхий нормал тархалттай бол параметрийн доор өгөгдсөн утгуудын хувьд (a) системийн тархалтын нягтын функцийг ол (b) санамсаргүй хэмжигдэхүүн тус бүрийн нягтын функцийг ол (c) санамсаргүй цэг өгөгдсөн $D$ мужид унах үзэгдлийн магадлалыг ол. (1) $a_x=1$, $\sigma_x=2$, $a_y=-2$, $\sigma_y=1$, $D=\{(x,y) | -1\leq x\leq 1,\, -4\leq y\leq -1\}$ (2)  $a_x=3$, $\sigma_x=2$, $a_y=-2$, $\sigma_y=4$, $D=\{(x,y) | 1\leq x\leq 5,\, -3\leq y\leq 0\}$ (3)  $a_x=2$, $\sigma_x=1$, $a_y=0$, $\sigma_y=3$, $D=\{(x,y) | -1\leq x\leq 5,\, 2\leq y\leq 4\}$

7.28.

$\rho=0$ байх хоёр хэмжээст хэвийн тархалттай системийн нягтын функц болон сарнилын эллипсүүдийн тэгшитгэлийг бич.

7.27.

$(X,Y)$ нь хоёр хэмжээст хэвийн тархалттай бол параметрийн дараах утгуудад нягтын функцийг бич. (a) $a_x=-1$, $\sigma_x=2$, $a_y=2$, $\sigma_y=3$, $\rho=\sqrt{3}/3$ (b) $a_x=3$, $\sigma_x=1$, $a_y=-2$, $\sigma_y=1$, $\rho=\sqrt{2}/2$ (c) $a_x=-4$, $\sigma_x=3$, $a_y=3$, $\sigma_y=2$, $\rho=\sqrt{5}/3$

7.26.

$(X,Y)$ системийн нягт $f(x,y)= \left\{   \begin{array}{ll} e^{-y}, & 0\leq x\leq  y \\     0, & \hbox{ бусад тохиолдолд }   \end{array} \right.$ бол (a) $M(X|Y=y)=?$  (b) $cov(X\cdot Y)=?$

7.25.

$(X,Y)$ системийн нягт $f(x,y)= \left\{   \begin{array}{ll} 8xy, & 0\leq x\leq  y \leq 1 \\     0, & \hbox{ бусад тохиолдолд }   \end{array} \right.$ бол (a) $M(X|Y=y)=?$  (b) $cov(X\cdot Y)=?$

7.23.

Хоёр хэмжээст тасралтгүй тархалтын нягтын функц өгөгдөв. $f(x,y)= \left\{   \begin{array}{ll} (2x+3y)/8, & 0\leq x\leq 1,\,  0\leq y \leq 2 \\     0, & \hbox{ бусад тохиолдолд }   \end{array} \right.$ (a) $f_1(x)$, $f_2(y)$ нягтын функцүүд (b) $M(X\cdot Y)=?$  (c) $cov(X\cdot Y)=?$  (d) $\rho_{XY}=?$

7.24.

Хоёр хэмжээст тасралтгүй тархалтын нягтын функц өгөгдөв. $f(x,y)= \left\{   \begin{array}{ll} x(y+1)/6, & 0\leq x\leq 1,\,  0\leq y \leq 4 \\     0, & \hbox{ бусад тохиолдолд }   \end{array} \right.$ (a) $f_1(x)$, $f_2(y)$ нягтын функцүүд (b) $M(X\cdot Y)=?$  (c) $cov(X\cdot Y)=?$  (d) $\rho_{XY}=?$

7.22.

Хоёр хэмжээст тасралтгүй тархалтын нягтын функц өгөгдөв. $f(x,y)= \left\{   \begin{array}{ll} (x+2y)/4, & 0\leq x\leq 2,\,  0\leq y \leq 1 \\     0, & \hbox{ бусад тохиолдолд }   \end{array} \right.$ (a) $f_1(x)$, $f_2(y)$ нягтын функцүүд (b) $M(X\cdot Y)=?$  (c) $cov(X\cdot Y)=?$  (d) $\rho_{XY}=?$

7.21.

Дискрет санамсаргүй хэмжигдэхүүний системийн тархалтын хууль өгөгдөв. $Y\backslash X$ -1 2 4 1 1/8 1/8 1/4 2 1/8 1/8 1/8 3 1/8 0 0 (a) $M(X\cdot Y)=?$   (b) $cov(X\cdot Y)=?$  (c) $\rho_{XY}=?$

7.20.

Дискрет санамсаргүй хэмжигдэхүүний системийн тархалтын хууль өгөгдөв. $Y\backslash X$ 0 1 2 3 1 1/8 1/16 3/16 1/8 2 1/16 1/16 1/8 1/4 (a) $M(X\cdot Y)=?$   (b) $cov(X\cdot Y)=?$  (c) $\rho_{XY}=?$

7.19.

Дискрет санамсаргүй хэмжигдэхүүний системийн тархалтын хууль өгөгдөв. $X\backslash Y$ 1 2 3 1 1/6 1/6 1/6 2 1/6 1/12 1/12 3 1/12 1/12 0 (a) $M(X\cdot Y)=?$   (b) $cov(X\cdot Y)=?$  (c) $\rho_{XY}=?$

18.30.

6 нэмэх тэмдэг, 4 хасах тэмдгийг нэг мөрөнд хичнээн өөр янзаар бичиж болох вэ?

18.29.

''Магадлал''гэсэн үгийн бүх үсгүүдээр утгатай болон утгагүй, хичнээн ялгаатай үг үүсгэж болох вэ?

18.28.

0, 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн цифрүүдээр (а) 6 оронтой тоо. (b) 5 оронтой тэгш тоо, (c) 5-д хуваагдах 4 оронтой тоо. (d) 3-д хуваагдах 3 оронтой тоо тус тус хэдийг зохиож болох вэ? (Бодлогыг цифр давтагдах тохиолдолд бодож үз.)

18.27.

12 давхар байрны I давхраас 5 хүн лифтээр өгсчээ. Хэн нь ч аль ч давхарт буух боломжтой гэж үзвэл хичнээн янзаар бууж болох вэ?

18.26.

Хэрэв нэг нүхэнд хэдэн ч шарик орж болох бол 8 шарикийг 5 нүхэнд хичнээн янзаар хийж болох вэ?

18.25.

Техникийн номын сан математик, физик, хими гэх мэт 16 өөр төрлийн шинжлэх ухааны номоор үйлчилнэ. Номын санд 4 үйлчлүүлэгчээс захиалга ирсэн гэвэл хичнээн боломжтой байж болох вэ?

18.24.

1,1,1,5,5,3,3,3,3 цифрүүдээр ялгаатай 9 оронтой тоо хэдийг зохиож болох вэ?

18.23.

Хайрцаг дахь 10 улаан, 8 шар, 5 цагаан шаараас таамгаар 8 шаар авахад 2 нь улаан, 3 нь шар, 3 нь цагаан өнгөтэй байх боломжийн тоог ол.