8.20.

Хотын татвар төлөгчдийн жилийн дундаж орлогыг тодорхойлох зорилгоор 250 оршин суугчдыг санамсаргүй сонгон авч судалгаа явуулжээ. Хэрэв оршин суугчдын жилийн орлогын дундаж квадрат хазайлт 2500 доллараас хэтрэхгүй бол, хотын нийт оршин суугчдын жилийн дундаж орлого, сонгон авсан 250 оршин суугчдын жилийн дундаж орлогоос ялгагдах ялгаа (абсолютаараа) 1000 доллараас хэтрэхгүй байх магадлалыг үнэл.

Хотын нийт татвар төлөгчдийн жилийн дундаж орлого $a$ , түүвэрлэж авсан 250 оршин суугчдын жилийн дундаж орлого $\overline{X}$ гэвэл Чёбыщевийн их тооны хуулийн мөрдөлгөө (8.7) тэнцэтгэл бишээр,
$$P(|\overline{X}-a|< 1000) \geq 1- \frac{2500^2}{250\cdot 1000^2}=0.975$$
гэж үнэлэгдэнэ.



Олны танил

9.2.

10.8.

9.8.

10.5.

6.1.