8.1
Биржийн нэг өдрийн дуудлага худалдаанд компаний хувьцааны үнэ дунджаар 0.3%-иар өөрчлөгдөнө. Тэгвэл ойрын аль нэг өдрийн дуудлага худалдаанд компаний хувьцааны үнэ (а) 3%-иас ихээр өөрчлөгдөх, (b) 2%-иас багаар өөрчлөгдөх магадлалыг тус тус үнэл.
$X$ - биржийн нэг өдрийн дуудлага худалдааны үнийн өөрчлөлт гэвэл $MX=0.003$ болох ба $\alpha = 0.03$ үед Марковын тэнцэтгэл бишээр,
$$(а) \quad P(X\geq \alpha) \leq \frac{MX}{\alpha} \Rightarrow P(X\geq 0.03) \leq \frac{0.003}{0.03}=0.1 $$
болно. Харин (b) тохиолдолд $\beta=0.02$ үед Марковын тэнцэтгэл бишээр,
$$(b) \quad P(X < \beta) \geq 1- \frac{MX}{\beta} \Rightarrow P(X < 0.02) \geq 1- \frac{0.003}{0.02}=0.85 $$
болно.