1.10.
Цахилгаан хэлхээний схемд тэмдэглэсэн 1, 2, 3, 4, 5 цифрүүд нь $A_1$, $A_2$, $A_3$, $A_4$, $A_5$ гэсэн үзэгдлүүдийг товчлон тэмдэглэсэн болно. Үүнд, $A_i$ нь $i$-р релегээр гүйдэл гүйх үзэгдэл ($i= 1,2, 3,4, 5$) бол хэлхээний $A$ хэсгээс $B$ хэсгийн хооронд гүйдэл гүйх ($C$) болон хэлхээ тасрах ($\bar{C}$) үзэгдлийг $A_i$ үзэгдлүүдээр илэрхийл.